Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын медалиа хулгайд алджээ

Их Британийн хоёр тамирчин Лондоны шөнийн клубт зугаацаж явах үеэрээ олимпын медалиа хулгайд алдсан хэрэг гарчээ. Медалиа алдсан тамирчид бол олимпын гурван ч медальтай сэлүүрт завины тамирчин Роувер Алекс Партриж, хоккейчин Ханна МакЛеод нар байжээ.
Лондоны олимпоос медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх хүлээн авалтыг хатан хааны ордноос зохион байгуулсны дараа хэсэг тамирчин баяраа үргэлжлүүлж шөнийн клубт орсон аж. Гэтэл тэднийг бүжиглэхээр боссон хойгуур хүрэмнийхээ халаасанд хийсэн медалиудыг нь хулгайлсан байна. Энэ явдалд тамирчид гайхаж цочирдон, маш их сэтгэл гонсойж байгаагаа мэдэгдээд, медалийг нь авчирч өгөхийг хүссэн зар тараажээ. Ялангуяа сэлүүрт завины тамирчин Роувер Партрижийн халаасанд байсан Сидней, Бээжин, Лондонгийн олимпын гурван ч медаль нь хулгайн замаар орсонд тэрээр сэтгэлээр ихэд унажээ. Тэрээр одоо дөнгөж нэг ойтой бяцхан охиноо том болохоор нь олимпын медалиудаа үзүүлэх ёстой байсан юм хэмээн халаглаж, авсан хүнийг нь буцааж өгөхийг хэвлэлээр дамжуулан гуйжээ. Тэд олон жилийн хөлс хүч, хөдөлмөр нь шингэсэн олимпын медалиа алдсан нь гэр бүлийнхээ хэн нэг хүнийг алдсанаас ялгаагүй хэцүү байгаагаа “Twitter”-тээ бичжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан