Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Спортлог Улаанбаатар” өдөрлөг

Монгол Улсын Нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ, НБТСГ, Монголын Залуучуудын Холбоо хамтран байгууллагуудын дунд “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийг 2012.10.28-ны 10:00 – 14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн хүрээнд:
1. Спортын клуб, Холбоодын үзэсгэлэн, Нийслэлийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн. Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, Спортын хороодын үйл ажиллагааны танилцуулга, Сонирхогчдын дунд спортын төрөл бүрийн тэмцээн.

2. Унадаг дугуй сонирхогчдын дугуйн парад. /200-н дугуйчин/

3. Байгууллагуудийн дунд бүх нийтийн гүйлт /Марафон, 4 км/

Монгол Улсын Нийслэлийн өдрийн хүрээнд зохион байгуулах өдөрлөг, бүх нийтийн гүйлтэнд байгууллага хамт олноороо идэвхитэй оролцохыг урьж байна.

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
- Бүх нийтийн гүйлт нь уралдахгүй зөвхөн оролцоогоор нь үнэлэн урамшуулна. Шалгаруулах үзүүлэлтийг доор дурдсан байгаа.

- Оролцогч байгууллагуудыг олон нийтэд сурталчилах ба тэргүүн байр эзэлсэн байгууллага, хувь хүмүүсийг олон нийтэд алдаршуулахын зэрэгцээ дараах байдлаар шагнаж урамшуулна

- Оролцогч байгууллагуудын дунд

I байр – 500 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл, Цом
II байр – 300 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл, Цом
III байр – 200 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл, Цом
IV байр – 100 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл
V байр – 100 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл

-Оролцогч тамирчдын дунд
Хамгийн ахмад эрэгтэй – 50 000 төгрөгний эрхийн бичиг
Хамгийн ахмад эмэгтэй – 50 000 төгрөгний эрхийн бичиг
Хамгийн залуу оролцогч – 50 000 төгрөгний эрхийн бичиг
Хамгийн спортлог оролцогч – 50 000 төгрөгний эрхийн бичиг

ШАЛГАРУУЛАХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ

- Хувцас жигдрэлт, туг, чимэглэл
- Байгууллагын нийт ажилчдын оролцож байгаа хувь
- Бүх нийтийн дасгал, нийтийн гүйлтэнд зохион байгуулалттай оролцож байгаа эсэх

ЖИЧ
- Бүх нийтийн гүйлт нь уралдахгүй, зөвхөн олон нийтэд спортыг сурталчилах зорилготой. Оролцоогоор байр эзлүүлэн шалгаруулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан