Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+6°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Тэтгэврийн дундаж Монголд 848 мянга, Японд 2.1 сая төгрөг

  М.АРИУНЖАРГАЛ

Өндөр насны тэтгэвэр гэдэг нь насан туршид ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлсөн хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд нийгмийн даатгалын сангаас сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Улс орон бүр тэтгэврийн тогтолцоогоо өөр өөрөөр шийдсэн байдаг. Тэтгэврийн тогтолцоогоо хэр зөв шийднэ, тухайн улс орны ард иргэд төдий чинээ аз жаргалтай амьдардаг гэсэн судалгаа байдаг ажээ. Тиймээс бид энэ удаагийн “Бид, Тэд” буландаа Монголд болон бусад улс оронд тэтгэврийн хэмжээ ямар байдаг талаар онцолж байна.

Монголд тэтгэврийн дундаж 848 мянган төгрөг

Ахмад настан Л.Адьяа 65 настай. 15 жилийн өмнө тэтгэвэртээ гарчээ. Тэрээр сар бүр 848 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Энэ тухайгаа “Тэтгэвэрт гараад гэртээ зүгээр суугаагүй. 10 гаруй жил хувийн хэвшилд ажиллаад одоо зээ нараа харж байна. Миний тэтгэвэр улсын дундаж хэмжээ буюу 848.000 төгрөгийг сар бүр авдаг. Улсдаа ажиллаж, хөдөлмөрлөснийхөө  шимийг хүртэж байна гэж боддог. Ахмадууд тэтгэврээ зөвхөн хоол унд, хэрэгцээндээ зарцуулдаг бол сардаа хүрээд л байдаг. Харин зээл, хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулахаар хаана ч хүрдэггүй. Гэхдээ бусад халамжийн мөнгөтэй харьцуулахад тэтгэвэр тодорхой хугацааны дараа нэмэгддэг. Тэтгэвэр тогтоох нас тийм хөгшин биш учир хувийн хэвшилд ч ажиллах боломжтой гэж хардаг” гэсэн юм.Манай улсын хувьд өндөр насны тэтгэвэрт хамрагдахын тулд ажилласан жилийн доод хэмжээ нь 21 жил түүнээс дээш байх шаардлагатай. Даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх нь нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх ба эрэгтэй 60, эмэгтэй өөрөө хүсвэл 55 насандаа улсаас тэтгэвэр тогтоолгох боломжтой. Мөн дөрвөөс дээш хүүхэдтэй эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах боломжтой болдог. Хэвийн бус нөхцөлд ажилласан даатгуулагчийн тэтгэвэрт гарах эрх нь даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 жил төлсөн байх шаардлагатай. Үүнээс газрын дор, халуун, хортой нөхцөлд 10 жил ажилласан эрэгтэй 50 насандаа, халуун хортой нөхцөлд 7 жил 6 сар ажилласан эмэгтэй 45 насандаа гарах эрхтэй болдог байна. Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 650.000 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540.000 төгрөг байна. Орон орны төрийн түшээд өндөр настнуудынхаа цаашдын амьдралд хэрхэн анхаарал хандуулах вэ гэсэн асуудлыг хэлэлцдэг нь мэдээж. Ихэнх оронд энэ нь ажиллаж байх явцдаа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс тэтгэвэр олгох замаар хэрэгждэг.

Тэтгэврийн тогтолцоогоороо Нидерланд улс дэлхийд тэргүүлдэг

Нидерландад тэтгэврийн 50 хувь орчмыг суурь тэтгэвэр, гурваны нэгийг нь мэргэжлийн нэмэлт, мөн сайн дурын шимтгэл бүрдүүлдэг аж. Суурь тэтгэврийн хэмжээ нь цалин эсвэл ажиллах үедээ улсад төлсөн татварын хэмжээнээс хамаардаггүй бөгөөд Нидерландад 50-аас доошгүй жил амьдарсан 65-аас дээш насны бүх хүн тэтгэвэр авах эрхтэй байдаг байна. Эх үүсвэрийн хувьд Улсын тэтгэврийн сан, ажил олгогчийн тэтгэврийн сан, мөн хувийн хадгаламж гэсэн гурван тулгуур баганаас бүрддэг аж. Хэдий тийм боловч тус улс өдгөө тэтгэврийн тогтолцооныхоо нийтийг хамруулсан бүтцийг илүү хувь хүнд чиглэсэн аргачлалтай болгох шинэчлэл хийж байгаа ч төсвийн сайн суурь, оновчтой зохицуулалтын ачаар өөрчлөлтийн дараа ч үр өгөөж нь буурахгүй гэж тус тайланд дүгнэжээ.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 56 (7553)

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан