НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-гоос боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтынхаа хүрээнд алслагдсан бүсийн 6 сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зориулж 300,0 орчим сая төгрөгийн өртөгтэй цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
2023-2024 оны хичээлийн жилд нийт 16 аймгийн 130 сум цагаан зудтай байсан. Өвөл, хавар онцгой хүнд нөхцөлд байдалд орсноор орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн боловсролын хүртээмж, чанарт нөлөөлж, хичээл, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн. Дунд, ахлах ангийн голдуу хүүхдүүд 14-өөс дээш хоногоор хичээлээс хоцрогдсон тухай судалгааны үр дүнг БСҮХ-ээс танилцуулсан.
Иймд хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хүртээмжтэй зохион байгуулахад сургалтын зориулалттай эдгээр тоног төхөөрөмжүүд сургуулиудад нэн чухал юм.