Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ Боксын УАШТ хагас шигшээ тулаанаар үргэлжилж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ
БЗД: Хот нийтийн аж ахуйн чиглэлийн албан хаагчдад ХАБ-ын сургалтыг зохион байгууллаа

Нийслэлээс хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж, хог тээвэр, гэрэлтүүлгийн үйлчилгээ эрхэлж буй 16 байгууллагын 300 гаруй албан хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг явууллаа.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо, Хотын стандарт хяналтын газар зэрэг байгууллага хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан.

Ялангуяа зам талбайн цэвэрлэгч нар автомашинд мөргүүлэх, өвөлдөө халтирч унаад гэмтэх зэрэг тохиолдол элбэг учраас хэрхэн аюулгүй байдлаа хангах, Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлах нь чухал аж.

Сургалтыг нээж Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлсэн үгэндээ “Хуучин бол хэн нь аль зам талбайгаа хариуцаж байгаа нь тодорхойгүй байсан. Одоо бол дүүргийнхээ нутаг дэвсгэрийн өнгөтэй өөдтэй байлгах нь биднээс хамаарна. Тиймээс санаачилга гаргаад хаврын улиралд зам талбай цэвэрлэхдээ тоос босгохгүй цэвэрлэх, хантаазан дээрээ иргэд рүү чиглэсэн уриа үгнүүдийг байрлуулах зэрэг компанит ажлыг өрнүүлэх нь зүйтэй. Та бүхнийг бүх талаараа дэмжиж ажиллана” гэдгийг хэлсэн юм.

Мөн сургалтын үеэр Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос анхан шатны тусламжийн талаар үзүүлэх сургалт хийж, Баянзүрх дүүргийн Соёлын ордноос урлагийн тоглолт үзүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан