Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЭЛМЭН СУМ ХОРШООДОД ГАЗАР ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАСАН АНХНЫ СУМ БОЛЛОО

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд 57 хоршоо шинээр нэрээ баталгаажуулахаар бүртгүүлээд байгаа бол 17 хоршоо тамга тэмдгээ гардаад байна.

Монгол Улсын Засгийн Газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд ажиллаж буй Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Тэлмэн суманд ажиллаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Засгийн Газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд түргэвчилсэн журмаар хоршоологчдодоо 5 хүртэлх га газар олгохоор шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийг үндэслэн Тэлмэн сумын Иргэдийн хурал хуралдаж, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах тогтоол гаргажээ. Мөн сумын Засаг даргын нээлттэй сонгон шалгаруулалт зарлах захирамж гарч, үүний дагуу Тэлмэн суманд шинээр байгуулагдаж буй 4 хоршоо нийт 20 га газрыг эзэмшихээр боллоо.

Тэлмэн сум газар тариалангийн бүс нутаг учир шинээр байгуулагдсан хоршоодын гишүүд авсан газартаа тариалалт эрхлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан