Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
БНСУ-д оршин суугаа хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-д оршин суугаа хүүхдүүдэд төрөлх хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлж ажиллана.Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Монгол Солонгос хэл бичиг, соёлын төв НҮТББ-ын удирдлагууд хамтран ажиллах гэрээ байгуулав.Гэрээний дагуу хоёр тал Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.2-т заасан “Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхийг хангах”-д чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.БНСУ дахь Монгол Солонгос хэл бичиг, соёлын төв нь 2017 онд байгуулагдсан, монгол хэл, соёлын сургалт, монгол хэлний ярианы болон бичгийн дүрмийн сургалт, монгол бичгийн сургалт гэсэн үндсэн сургалтуудаас гадна хэл засал-ярианы, монгол хэлээр ном унших, морин хуур, монгол бүжиг, солонгос хэл, англи хэлний тусгай сургалтуудыг зохион байгуулдаг гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан