Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан, “Макс Групп”-ийн Ерөнхий Захирал Д.Цэрэнжигмэд болон бусад удирдлагууд “Парис-2024” олимпод амжилттай оролцож, Мөнгөн медаль хүртсэн МУ-ын Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү болон МУ-ын Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарыг 2024 оны 08 сарын 23-ны өдөр хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Парис-2024” олимпын үеэр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү тамирчинтай биечлэн уулзаж, гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлэн автомашинаар шагнаж, дасгалжуулагч нарыг мөнгөн шагналаар урамшуулахаа илэрхийлсэн бөгөөд ийнхүү Олимпын Мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд 50,0000 ам.доллар, түүний дасгалжуулагч нарт 30 сая төгрөгийн урамшууллыг тус тус бэлнээр олгож, спортын түүхэнд гаргасан бахдам амжилтыг нь сайшааж урамшууллаа.
Олимпын Мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүү хэлэхдээ: “Миний өнөөдрийн гаргасан амжилт “Макс Групп”-тэй салшгүй холбоотой. Миний спортын гараа “Макс Групп”-ийн нэрэмжит “Макс Цом” 2013 оны Жүдо бөхийн өсвөрийн тэмцээнд оролцож, анхны хүрэл медалиа хүртэж байснаар эхэлсэн бол 11 жилийн дараа “Парис-2024” оны олимпод Мөнгөн медаль хүртэж, өнөөдөр ийнхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн 50,000 ам.долларын шагналыг “Макс Групп”-ийн удирдлагуудаасаа хүртэж байгаадаа маш их баяртай байна.
Мөн миний амжилт бүрийн ард хамтдаа зүтгэж буй дасгалжуулагч нарт 30 сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөнд маш их талархаж байна. Цаашид 2028 оны олимпын наадамд гаргасан амжилтаа ахиулан гэдэгтээ итгэлтэй байна.”
“Макс Групп” нь залуу үеэ дэмжиж, спортоор дамжуулан эв нэгдэл, бахархлыг түгээх зорилгоор эх орныхоо нэрийг олон улсад гаргаж буй залуу тамирчныг тогтмол дэмжин ажиллаж, цаашдын олон олимпын медальтнууд төрөн гаргахад өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байх болно.