Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлж байна.
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа Тэргүүн Шадар сайд,  бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд болон хөрөнгө оруулалт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд, тодорхой асуудал эрхэлсэн Үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайд гурав байхаар тусгасан. Засгийн газрын эдгээр гишүүнээс гадна Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын эрхлэх асуудал эрхэлсэн 15 сайд нар ажиллана.

Ерөнхий сайдын танилцуулж буй төслөөр Засгийн газрын бүтэц:
 
1/Эдийн засаг, хөгжлийн яам;
2/Гадаад харилцааны яам;
3/Сангийн яам;
4/Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6/ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
7/Батлан хамгаалах яам;
8/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
9/Боловсролын яам;
10/Гэр бүл, хүний хөгжлийн яам;
11/Зам, тээврийн хөгжлийн яам;
12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15/Эрчим хүчний яам;
16/Эрүүл мэндийн яам.


 
-Засгийн газрын бүрэлдэхүүн:
 
1.    Монгол Улсын Ерөнхий сайд
2.    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
3.    Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
4.    Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
5.    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6.    Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
7.    Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
8.    Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
9.    Гадаад харилцааны сайд;
10. Сангийн сайд;
11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
14. Батлан хамгаалахын сайд;
15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
16. Боловсролын сайд;
17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
22. Эрчим хүчний сайд;
23. Эрүүл мэндийн сайд;

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан