Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний чуулга уулзалт болж, Беларусь улсыг тус байгууллагын 10 дахь гишүүнээр элсүүлжээ.
Тодруулбал Казахстан улсын Астана хотноо энэ сарын 3-4-ний өдрүүдэд чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд хурлын хоёр дахь өдөр Беларусь улсыг гишүүнээр элсүүлэв.
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко гишүүнээр элссэнийгээ "түүхэн үйл явдал" хэмээн онцлов. Түүний хувьд ШХАБ-ын гишүүнээр элсэх хүсэлтийг сүүлийн 10 гаруй жилийн турш тавьсан юм.
ШХАБ нь 2001 онд Хятад, Орос улсын хамтран байгуулсан улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалахын байгууллага юм.
Тус байгууллагын гишүүн орнууд нь ОХУ, Казахстан, Киргизстан, БНХАУ, Тажикстан, Узбекистан бөгөөд 2017 онд Энэтхэг, Пакистан, 2023 онд Иран улсууд тус тус гишүүнээр нэмэгдэж байв.
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон юм.
Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалтад тогтмол оролцож ирсэн.
Эх сурвалж: RFE/R