Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ирэх арваннэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Эрсдэлийн удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан, Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Т.Батбаатар нар сургалт хийлээ. 

Сургалтад хамрагдсан 80 гаруй албан хаагчид гамшгаас хамгаалах менежмент, үйл ажиллагаа, команд штабын сургуулийн зохион байгуулалт, улсын алба, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх талаар мэдээлэл өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан