Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-нд буюу энэ долоо хоногийн баасан-ням гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
35 дахь удаагийн номын баярын нэг онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах юм. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор "Номын гэрэлт ертөнц" ТББ болон "Азтай савар" ТББ хамтран дээрх жагсаалтыг гаргасан аж.
Номын баярт очсоноор
-
оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах
-
олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах
-
мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах
-
номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах
-
ном бичих зөвлөгөө мэдээлэл авах
-
номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах зэрэг олон боломж нээлттэй байгаа тул өөрт хэрэгтэй асруудаа зориорой.