Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
ЯПОН УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД МАКОТО ОНИКИ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
"10 оноо жолоочид давхар шийтгэл оногдуулдаг байсан"
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТАТВАР ТӨЛӨЛТӨӨР ТЭРГҮҮЛЛЭЭ
Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
Уран бүтээлч С.Цацралын хоёр дахь удаагийн “Веритас” бие даасан үзэсгэлэн
Сонгогчдод мөнгө, эд зүйл тараавал нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана
Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв?
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. Түүнчлэн унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед, мотоцикл унаж, авто замын хөдөлгөөнд оролцоход нэн түрүүнд нас, эрхийн үнэмлэх шаарддаг аж.
Насанд хүрээгүй хүүхдийг цахилгаан скүүтер унуулж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог. Энэ асуудалд эцэг эхчүүдийг анхаарал хандуулахыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа. Харин мопед унахад ямар нэгэн жолооны эрх шаарддаггүй бөгөөд 16-аас дээш насныхан унах боломжтой юм. Мөн 18 насанд хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй байдаг.
- Цахилгаан скүүтер дээр сундалдаж болохгүй, ганцаараа жолоодно.
- Унадаг дугуйн болон явган хүний замаар л цахилгаан скүүтертэй хөдөлгөөнд оролцоно.
- Скүүтер унаж байхдаа утсаар ярихыг хориглодог.
- Архи согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн үедээ скүүтертэй замын хөдөлгөөнд оролцвол гэмтэл бэртэл авах, амь насаа алдах эрсдэлтэй.
- Хамгаалах малгай, хэрэгсэлтэйгээр скүүтерийг унаж, зориулалтын зогсоолд тавина.
- Хэрэв явган хүний болон унадаг дугуйн замгүй бол зорчих хэсгийн баруун талын захаар явах шаардлагатай.
0 Сэтгэгдэл