Дорноговь аймгийн Сайхандулаан сумын төвөөс зүүн хойд зүгт 34 км зайд газар хөдөлжээ. Тодруулбал, тухайн байршилд дөрөвдүгээр сарын 21-ний 11:41:08 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.