Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ Боксын УАШТ хагас шигшээ тулаанаар үргэлжилж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ
Түр хашаанд мал хонуулалгүй эздийг нь тогтоож, хүлээлгэн өглөө

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг төвийн зургаан дүүрэгт гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд суурьшлын бүсэд орж ирсэн 2153 тоо толгой малыг илрүүлж, 2140-ийнх нь эздийг тогтоон, хүлээлгэж өглөө. Мал гаргаж, хашаалахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс, газар, хороодын албан хаагч нар ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар:

2023 оны мал тооллогоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд 427,184 тоо толгой мал тоологдсон. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон суурьшлын бүсэд орж ирсэн малыг Баянзүрх дүүрэгт 1, Сонгинохайрханд 4, Хан-Уулд 2, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд хашаалан байршуулж, эздийг тогтоож байна. Суурьшлын бүсэд малаа оруулж ирэх нь нийт хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрахад эрсдэл үүсгэх хариуцлагагүй үйлдэл юм.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга С.Мижиддорж:

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард байгуулагдан, ажиллаж эхэлсэн. Сонгинохайрхан дүүрэгт Зүүнсалаа, Баруунсалаа, Найрамдал, Эмээлт гэсэн дөрвөн чиглэлд мал гарган, хашаалж байна. Дүүргийн хэмжээнд 73 мянга орчим тоо толгой мал бүхий 1545 иргэн бий. Нийт  малын 70 хувь нь 21 дүгээр хороонд байдаг бол 30 хувь нь Төв аймгийн Аргалант, Сэргэлэн сумаас отрын байдлаар орж ирээд байгаа юм. Хашаалсан малын эздийг тогтоож, эзэд нь тогтоогдоогүй байгаа малд өвс тэжээл өгөн байршуулж байна хэмээв.

Ташрамд, эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, ус тавьж өгч байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан