Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүргийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлах хуваарьтай байна. Тодруулбал Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн доорх байршлуудад өдрийн турш буюу 10:00-17:30 цаг хүртэл цахилгаан хязгаарлах болсныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээлжээ.
Тус компаниас энэ сард цахилгаан тоноглолд засвар хийхээр болоод буй. Засварын ажлыг тухайн тоноглолын хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг аж.