Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан сарын баяраар Тод манлай уяач нартай хөөрөлдсөн “Монгол хууч” нэвтрүүлэг бэлтгэн сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн. Тус нэвтрүүлэгт оролцсон уяач нар хаврын морин уралдааныг сэргээж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.
Уяачдын тавьсан асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэмэлт асуудал болгон хэлэлцжээ. Улмаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Учир нь, “Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолд өөрчлөлт ороогүй, өөрчлөлт орох ч боломжгүй. Энэ нь шүүхийн шийдвэртэй” гэж үзсэн байна.