Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр 10:00 цагт хуралдана.
Хуралдаанаар:
-
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам
-
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам
-
Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай
-
Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай
-
Амьтны хүрээлэн ажиллуулах журам
-
Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэнэ.