Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулсаар секундэд 18-20 метр хүрч халуун хуурай салхитай, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Алтайн өвөр говиор 0...-5 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Халх, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -16...-18 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.