Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Бүрэнбаатарт холбогдох эрүүгийн хэргүүдийг прокурор шүүхэд шилжүүлжээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг  удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон, байгууллагад хохирол учруулсан, бусдыг залилсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж Прокурорт шилжүүлжээ. Өмнөх мэдээлийг эргэн сануулахад:

Хэрэг-1: ЭЦГ-ын мөрдөн шалгах хэлтэст А.Бүрэнбаатарын залилангийн хэргийг шалгаж, Таван Толгой Түлш ТӨХК-тай их хэмжээний мөнгөн дүн бүхий гэрээ байгуулахдаа МҮОНРТ-ээр мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг хийлгэж цацахаар тохирч, мөнгийг хувьдаа завшсаныг нотолсон.

Хэрэг-2: Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан баримтат кино бүтээх гэрээг хийхдээ мөнгийг нь хамаарал бүхий этгээд Д-гийн хувийн студийн дансаар авч, өөртөө гаргуулан авсан нь нотлогдсон. Энэхүү баримтат кино нь бүтэн жилийн турш маш олон удаагийн давталттайгаар МҮОНТ-ийн эфирт цацагдсан нь ч А.Бүрэнбаатар тус телевизийг хувийн эрх ашигтаа үйлчлүүлж ирсний баталгаа юм. Хамт шалгагдаж байгаа иргэн Д нь 10 гаруй өөр нэр бүхий компани хувьдаа эзэмшдэг бөгөөд ихэнх нь төрийн мөнгийг ийм аргаар завшдаг цаасан дээрх компаниуд байжээ.

Хэрэг-3: А.Бүрэнбаатар нь Үндэсний Зөвлөлийн сонгон шалгаруулалтаар ч хууль зөрчин томилогдож байсан төдийгүй ажилтан албан хаагчдыг ажилд авахдаа авлига авч, тушаал гаргаж байсныг түүний данс руу мөнгө шилжсэн баримтаар тогтоосон байна.

Хэрэг-4: Төсвийн их хэмжээний мөнгийг Үндэсний Зөвлөлийн шийдвэргүйгээр захиран зарцуулж, эрх мэдлээ хэтрүүлснээс гадна улсын төсвийн орлогыг барьцаалж, Үндэсний Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр арилжааны банкуудаас удаа дараалан зээл авсан байж болзошгүй зэрэг урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон тул Нийслэлийн Прокурорын газраас эдгээр 4 гэмт үйлдлийг баримтжуулан яллагдагчаар татан улмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр болж байсан билээ..

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан