Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Дөлгөөнийг гурван сая төгрөгөөр урамшууллаа

23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй дөрвөн багш дасгалжуулсан юм. Олимпиадын дүн гарахад Монгол Улсын багийн гишүүн, 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж өчигдөр шагналаа гардан авсан.

Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагч Л.Дөлгөөн болон олимпиадын хорооны болон багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ уулзалтад 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатар мөн оролцсон юм. Хэдийгээр олимпиадад үндэсний багийн багш нар сурагчдыг бэлтгэсэн ч сүүлийн зургаан жилийн турш Д.Дөлгөөнд физикийн хичээл заасан түүний хөдөлмөр өнөөдрийн амжилтад чухал нөлөөтэй юм.

Азийн физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг гурван сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардууллаа. Мөн олимпиадад бэлтгэсэн багш нарт дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан