Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БҮРЭГХАНГАЙ СУМАНД “ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн иргэдэд чиглэсэн төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос саадгүй хүргэх зорилгоор “Хүрч үйлчилье” арга хэмжээг Бүрэгхангай сумаас эхэлж байна.

Арга хэмжээний хүрээнд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг”-т 17-35 хүртэл насны иргэд, аймгийн Засаг даргын нэрэмжит нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт бүх насны иргэдийг хамруулах, амжиргааг нь дээшлүүлэхээр сонгон авсан өрхүүдээр орж, нөхцөл байдлын үнэлгээ хийх, эрүүл мэнд, сайн дурын нийгмийн даатгалд хамруулах, хүн амын бие бялдрын түвшин тогтоох ажлыг тус тус зохион байгуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан