Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркт нурангид 182 цаг дарагдсан 13 настай хүүг аварчээ

Туркт нурангид 182 цаг дарагдсан 13 настай хүүг аварчээ

Турк улсад аврагчид газар хөдөлснөөс хойш долоо хоногийн дараа нурангиас амьд хүмүүсийг олсоор байна.   Туркийн Хатай мужид нурангид 182 цаг буюу долоон өдөр дарагдсан 13 настай Каан гэгч хүүг олж аварчээ. Мөн нурангид 178 цаг дарагдсан Мирай охиныг болон газар хөдөлснөөс 175 цагийн дараа Нэйд Умай гэх эмэгтэйг аварсан байна.

Аврагчид амьд хүн олох найдвараа алдалгүй камер болон эрлийн нохой ашиглан аврах ажиллагааг явуулсаар байна.

Гэхдээ гамшиг нүүрлэснээс хойш найм хонож байгаа учир удахгүй эрлийн ажиллагааг зогсоож гамшгийн дараах сэргээн босгох ажлыг эхлүүлэх асуудал яригдаж байгаа аж. Энэ сарын зургааны өдөр Турк, Сири улсуудад нүүрлэсэн 7.8 болон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 35 000 даваад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан