Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад гал гарчээ

 

зураг

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцад/ЭДЦС/ гал гарчээ.

Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр, “ЭДЦС” ТӨХК-ийн зуухын цехийн зууханд гал гарч байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 9-ний 00:24 цагт ирсэн байна. 

Аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиход станцын нэгдүгээр зууханд гал гарч байсныг хөөс үүсгэгч бодис ашиглан түймрийн тархалтыг 00:48 цагт зогсоож, 03:19 цагт бүрэн унтраажээ.

"Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй. Тус цахилгаан станц нь нийт долоон зуухтай, нэг зуухын үйл ажиллагаа зогсоход станцад ямар нэгэн доголдол гараагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа"-г ОБЕГ-аас мэдээлэв.

“ЭДЦС" ТӨХК нь улсын онц чухал объект юм.

зураг

зураг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан