Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Бямбадорж: Коронавируст халдварын тархалт хичээл эхлэх үеэр нэмэгдэх хандлагатай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

 

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж коронавирус болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэн. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн. Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа. Долдугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгдлээ. Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна. Тухайлбал, амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм” гэв.

Нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай байна. Мөн нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдах хэрэгтэй байгаа юм. Гуравдугаар тунд нийслэлийн зорилтот иргэдийн 54 хувь нь хамрагдсан бол дөрөвдүгээр тунд таван хувь нь хамрагджээ. Вакцины нөөц хангалттай байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 33 цэг ажиллаж байна. Мөн хичээл эхлэх үеэр халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг хэлсэн юм гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

зураг

 

 

3 Сэтгэгдэл
бббб
сургууль болгон эмчтэй өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйг ойлгодог нийгмийн сэтгэл зүйчтэй болмоор байна, бас эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангасан маш цэвэрхэн сайхан цайны газартай байвал зүгээр байна. Цайны газар нь чанартай сайн хоол унд хийдэг байвал сайн
ерөнхий боловсролын сургуулиудад ариун цэврийн шаардлага сайн тавь, хүүхдээр анги цэвэрлүүлдэгийг болих хэрэгтэй, сургуулиудын эрүүл ахуй нь хир шаардлага хангаж байгаа эсэхэд хяналтаа сайн тавих хэрэгтэй байна тэгээд хүүхдүүд хичээлдээ танхимаараа орсон нь дээр дээ
Хамгийн их уншсан