Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.06.24/ өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа. Энэхүү уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар  D parliamentбуюу хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн санал авах платформыг танилцууллаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх учир шалтгаан, ямар санал боловсруулж буй  хийгээд  УИХ-аас батлагдан гарч буй хууль, тогтоомжийн талаар танилцуулав. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н. Батсүмбэрэл нар оролцлоо.

УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард түмний оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тогтоол батлагдсан.

Энэхүү тогтоолыг гаргах үндэслэл бол 180 мянган иргэн тогтолцооны өөрчлөлт хийхээр гарын үсэг, шаардлагаа хүргүүлсэн. Мөн албан ёсоор бүртгэлтэй байгаа УИХ-д суудалтай, суудалгүй 24 нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж, Тунхаг бичиг гаргасан юм. Түүнээс гадна эрдэмтэн, судлаачдын санал шаардлагууд УИХ-д ирж, тодорхой өөрчлөлт хийхийг дэмжиж байв.

Эдгээр нь зөвхөн үндэслэл, шаардлага юм. Харин  иргэн та бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхэд саналаа өгч, ардчилсан Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж, эцсийн шийдвэр гаргах эрх эдэлнэ.

 Үндсэн хуулийг  2019 онд нэмэлт, өөрчлөлтүүд бол  парламентын засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, Шүүх засаглалыг сайжруулах, Ерөнхийлөгчийн институтийн тухай зүйл заалтыг шинэчлэх зэрэг асуудалтай холбоотой байсан

Эдүгээ Үндсэн хуулийг өөрчлөлт хийх үндэслэлийг олон улсын хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулах, хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хөгжлийн олон төвтэй улс болох, 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх  хэмээн тодорхойлж байгаа юм.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах иргэдийн саналыг гээгдүүлэх буюу бага саналаар УИХ-д олонх болох бодит боломжийг бий болгож байгааг засах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар эрх мэдлийн харилцан хяналтыг сайжруулж, эрх ашгийн зөрчил гарах явдлыг бууруулах талаар санал дэвшүүлж байна.

Монгол Улсын хүн ам 1992 онд 2,2 сая байсан бол одоо 3,4 сая болсон. Энэ нь иргэд, сонгогчдын төлөөлөх парламентын чадамж суларсан, УИХ-ын гишүүд иргэд, сонгогчдын төлөөлөл бус дарга хэв шинж рүү орсон гэж үзэж байна. Тиймээс манайх олон улсад хэвшсэн аргачлалаар тооцвол парламентын гишүүдийн тоог 151-155 байх шаардлагатай гэж үзэж байна.

Улстөрийн намуудын төлөвшил, хариуцлагыг дээшлүүлэх, санал гээгдэх байдлыг арилгахад хамгийн тохиромжтой нь  сонгуулийн холимог тогтолцоог хэмээн үзэж,  зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэхэд мажоритар тогтолцоог өөрчлөхөөр тусгажээ. Дэлхийн 81 улс өнөөдөр сонгуулийн холимог тогтолцоог ашиглаж байна гээд эдгээр өөрчлөлтийг хийх эсэхэд Монгол Улсын нийт иргэдийн саналаар шийдвэрлэхийг онцоллоо.

УИХ-ын даргын танилцуулгын дараа иргэд, албан хаагчид асуулт асууж, санал хэллээ.

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 сургуулийн захирал Ц. Цолмонбаатар хэлэхдээ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Монгол Улс тусгаар тогтносон байдлаа үнэ цэнэтэй үеийн үед хадгалж явахыг баталгаажуулсан сонголт гэж бодож байна. Энэхүү мэдээллийн эрин зуунд төрийн дээд байгууллага цахим шилжилтийг түүчээлэн төр, иргэнийг ойртуулах боломжийг бүрдүүлж чаджээ.

Мөн боловсролын салбарт цахим шилжилт амжилттай хэрэгжиж байна. Манай дүүргийн боловсролын байгууллагаас Хичээлийн хоцрогдолгүй дүүрэггэсэн зорилт тавьж ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа талаараа танилцууллаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, сурган хүмүүжүүлэгч нарын  цалин хөлс, нийгмийн хангамжид анхаарч өгөхийг Нийслэлийн 33 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д. Мөнх-Амгалан хэллээ. Мөн тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол шударга ёсыг тогтоох, төрийг төвшин байлгахад чухал ач холбогдолтой шинэчлэл болно гэдэгт итгэж байна гэв.

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д. Хишигбаатар, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог хэрхэн нэмэх вэ, үүний сайн бөгөөд саар тал нь юу байх вэ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байх давхар дээлэргээд бий болох нь уу хэмээн асуулаа.

Мөн тус дүүргийн 20 хорооны хэсгийн ахлагч н. Алтанчимэг, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчилж, иргэн бүрийн төрд төлөөлөх эрхийг хангахад чухал хувь нэмэр оруулж байгаад талархаж байна гээд  хороодын хэсгийн ахлагч нарыг төрийн жинхэнэ албан хаагчийн статуст шилжүүлэх боломжтой эсэх талаар асуув.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга , хурандаа Л. Ариунбат хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн саналыг авах цахим системийг үүсгэсэн нь  энэ удаагийн парламентын ардчиллын хөгжилд оруулж буй хувь нэмэр хэмээн үнэлж, Эрүүгийн байцаан шийтгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад саналаа өгч байгаа гэв.

Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 11 дүгээр хорооны Засаг дарга н. Уянга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цаазын ялыг байхгүй болгож байгаа нь хүний амьд явах эрх чөлөөг хангах, хүний эрхийг дээдлэхэд олон улсын өмнө нэр төрөө хамгаалж буй чухал өөрчлөлт хэмээв.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхтэй зэрэгцээд нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тоог нэмэх эсэх талаар  дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Доржпүрэв лавлалаа.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б. Батбилэг хэлэхдээ, Үндсэн хуулийн өөрчлөлтийн заалтад  хүний эрхийг хангах чиглэлд томоохон ахиц гаргах боломж бүрдсэн байна хэмээн үзэж байна гээд Онцгой байдлын албанд сүүлийн үед залуучууд орж ажиллах сонирхолтой болсон. Гэвч хоёр, гурван жил ажиллаад гарч байна. Өөрөөр хэлбэл,  цэл залуухан 20 гаруй настай залуучуудын гэр бүл зохиох, амьдрах нөхцөл бололцоог хангаж чадахгүй байгаа учраас өөр ажил сонгохыг илүүд үздэг. Тиймээс тэднийг түрээсийн орон сууцанд хамруулах зэрэг нийгмийн асуудлуудад анхаарч үзэхийг хүслээ.

Ийнхүү албан хаагчдын санал, асуултуудад УИХ-ын дарга Г.Занданшатар хариуллаа.

  • УИХын гишүүдийн тоог нэмснээр төлөөллийн чадвар сайжирна.

Олон улсын нөхцөл байдал хүндхэн байгаа учраас нөлөөлөлд автах эрсдэлтэй. Тиймээс тусгаар тогнолоо хамгаалах, аюулгүй  байдлаа хангахад гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй.

1992 оны шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж байхад анх  142 гишүүнээр төсөл орж ирсэн юм билээ. Хоёр хэлэлцүүлэгээр дэмжигдээд явж байтал 102 болгох санал орж ирээд мөн дэмжигдсэн.Гэтэл энэ тоо хэт олон байна гэж үзээд  эцсийн шатанд 76 болтол бууруулж байжээ. Энэ тоо хэр  оновчтой эсэх нь тодорхойгүй юм.

 Парламентын гишүүдийн тоог тогтооход куб, язгуурын буюу тэгштгэлийн, хүн амын төлөөллийн чадавхаар, нутаг дэвсгэрийн хэмжээгээр  гэсэн гурван аргачлал байдаг.

Тийм учраас нутаг дэвсгэрийн зарчмаар тогтоох нь зөв гэж үзэж,  100 орчим  байхыг дэмжиж байгааУИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх зарчим алдагдаж, дарга гэсэн байдлаар хардаг болоод байна.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр  төсөв хөрөнгө нэмэгдэх нь дамжиггүй юм. Гэхдээ амьдрал баялаг учраас олон өнцөгөөс харж, асуудлыг шийдэж тунгаах ёстой

  • Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг D parliament апплекэйшн дээр  явагдаж байнаСургуулийн өмнөх насны боловсролын асуудал  хамгийн чухал. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаагэдэг. Орчин үеийн тархи судлалын эрдэмтдийн судалгаагаар хүүхэд 06 насандаа хүн болох удамшлийнхаа 50 хувийг бүрдүүлдэг гэж үзжээЭнэ үеийн боловсролыг эзэмшүүлж буй багш, ажилтнуудын цалин хангамж дутуу биш илүү байх ёстой гэж үзэж байна.
  • Хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагч болоход Төрийн албаны хуулиар бэрхшээлтэй асуудлууд бий. Төрийн албаны шалгалт өгөхөөс эхлээд хуулийн дагуу олон шалгуурыг хангах болно. Цалин мөнгө, төсөв,ажил үүргийн хуваарийн давхардал гардаг. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч гэх зэрэг нэршлээс эхлээд өөрчлөх асуудал яригдаж байгаа. Алба гэх нэрээс татгалзах, шинэчлэх шаардлага бий.
  • Монгол Улсад цаазаар авах ялыг бүрэн халах асуудлыг Үндсэн хуульд тусгах  шаардлагатай гэж үзэж байгааМанай улс цаазын ялыг халах олон улсын гэрээнд  2012 онд нэгдэн орсон учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай юм. Өнөөдөр дэлхийн 199 орноос 144 орон буюу дийлэнх нь цаазын ял хэрэглэдэгүй ажээ. Монгол Улсын хувьд цаазын ялыг хэрэглэхгүй байх бодит жишээнүүд цөөнгүй бийМөн манай  нь эрүүгийн хэрэг дээр алдаатай шийдвэр гарах магадлал 2030 хувь байдаг гэсэн судалгаа бий. Монголын шүүхээс алдаатай шийдвэр гарах эрсдэлтэй гэдэг нь тодорхой. Эрх зүйн тогтолцоо, шүүхээ сайжруулаад ч төгс буюу огт алдаа гаргадаггүй тогтолцоог бий болгох боломжгүй. Тиймээс хүний амьд явах эрхийг баталгааг хангаж, цаазын ялыг халах нь зүйтэй гэж үзэж байгаа юм гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан