Өнөөдөр /2022.06.24/ хуралдсан Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцсэн байна.
Нэгдүгээрт, Ардчилсан намын даргын 01 тоот тушаалыг үндэслэн Улс төрийн зөвлөлийн хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ишжамцын Мөнхжаргалыг томилсныг албажуулж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.
Хоёрдугаарт, Улс Төрийн Зөвлөлийн хурлаас “Намын гишүүдийг чадавхижуулах, Улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрх чөлөө-Эв нэгдэл" санг байгуулж, Удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо. Гишүүдэд;
Д.Жаргалсайхан, А.Адьяасүрэн, Д.Батсайхан, Н. Пунцаг, М.Батжаргал нарыг томилсныг УТЗ-ийн хуралдаанд оролцсогишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ
.
Гуравдугаарт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтээр Үндэсний Бодлогын хорооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22\20 дугаарын тогтоолын үйлчлэлийг зогсоосонтой холбогдуулан Ардчилсан намын сонгуульт гишүүний татварыг сэргээсэн байна.
#АрдчилсанНам
#Улс_төрийн_зөвлөл_хуралдав