Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Ардчилсан намаас мягмар гараг бүр зарлан хуралдуулдаг хэвлэлийн бага хурал боллоо

Ардчилсан намын нэрийн өмнөөс энэ удаагийн нөхөн сонгуульд оролцсон нийт намын гишүүд, ялалт байгуулсан нэр дэвшигчиддээ баярлаж, талархаснаа үүгээр илэрхийлж байна. Сэлэнгэ аймгийн хувьд сумын ИТХ-д 5 суманд ялалт байгуулсан байгаа. Тиймд нэр дэвшигчдээ дэмжиж ажилласан сумдын намын хорооны гишүүд, удирдлагууддаа баярласнаа дахин илэрхийлье.

Сонгуулийн өмнөхөн Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган гэсэн аймгуудад намын даргын ажил хүлээлцэж байна гэсэн нэр томъёотойгоор худал мэдээллийг тарааж эхэлсэн. Энэ нь бодит байдал дээр С.Эрдэнийн асуудал УДШ-ээр албан ёсоор шийдэгдээгүй байхад С.Эрдэнийн гарын үсэг бүхий тушаалтай ажил хүлээлцэх албаны хүмүүс нэртэйгээр орж ирсэн. Энэ удаад бидний зүгээс тэдгээр хүмүүсийг хүлээж авч уулзсан. Гэтэл намын даргын ажлыг хүлээлцэх талаар ярьсан. Сэлэнгэ аймгийн намын хувьд өнгөрсөн 2 жилийн туршид цар тахлын нөхцөл байдалд намын тогтвортой, хэвийн үйл ажиллагааг явуулахад Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын ХЭГ болон сумдын намын хорооны гишүүдийн үүрэг, оролцоо маш их байсан гэдгийг хэлээд хөөгөөд гаргасан ийм үйл явц болсон. Намын даргын асуудлыг УДШ албан ёсоор шийдвэрлээгүй байхад битгий орон нутгийн намын байгууллагуудыг үймүүл гэсэн шаардлагыг тавиад гаргасан.

Нэг ч намын байр, тамга, тэмдэг хүлээлцэж аваагүй байж авсан мэтээр худал, хуурмаг мэдээллийг олон нийтэд санаатайгаар тарааж байгаад харамсаж байна.

#АрдчилсанНам

#Хэвлэлийн_хурал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан