Ардчилсан нам Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар албан ёсоор, нэгдсэн байр сууриа илэрхийлээгүй байгаа. Цаашид Ардчилсан намын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тодорхой байр суурийг илэрхийлэх зорилгоор цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт /2022.06.14/ олон нийтийн дунд “Иргэн” хэмээн алдаршсан Д.Ламжав оролцлоо.
Тэрээр Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн хамгаалалт болон өөрчлөлтийн талаар тус тус байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол энэ нь “ Ард түмэнд олгосон эрхийг хураан авч буй ухралт” болно. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийн дор МҮОНРТ-ээр хэлэлцүүлгүүд гарч байна. Энэ нь ард түмнийг хууран мэхлэх дайнд мордсоныг харуулж байна хэмээн онцлон дурдав.
Өнөөдөр болсон хэлэлцүүлэгт Ардчилсан намын нэгжийн дарга, удирдлагууд болон Үндэсний бодлогын хорооны гишүүд оролцож асуулт асууж, санал бодлоо солилцлоо.