Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
"Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт болж байна

Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд төрийн албаны шинэтгэл, албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, ажлын гүйцэтгэл, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн албан хаагчдад зохион байгуулаад байна.

Тэгвэл Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр (2022.06.13) Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл болон Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга, гишүүдэд зориулж "Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн арга хэмжээг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээж, төрийн албаны шинэтгэлийн үйл явц, үр дүн, Төрийн албаны зөвлөлөөс санаачлан хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, төрийн дээд гурван байгууллагын Ёс зүйн зөвлөлийн гишүүд нэгдсэн ойлголт, туршлагаа солилцоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг тэмдэглэв.

Хэлэлцүүлэг, уулзалт ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, харилцан туршлага хуваалцах, ёс зүйн зөвлөлийн гишүүдэд төрийн албаны ёс зүйн шинэлэг мэдлэг, ур чадвар олгох, төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх байгууллагын зөөлөн менежментийн арга зүйг нэвтрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, Байгууллагын соёлыг бүтээхэд Ёс зүйн зөвлөлийн үүрэг, оролцоо зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг, сайн туршлага хуваалцаж байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ёс зүйн зөвлөл 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 12 дугаар сард шинэчлэн байгуулагдсан ба Төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган тогтоох, дүгнэлт гаргах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Ёс зүйн зөвлөлийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Янжинхорлоо, гишүүдэд Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Хууль эрх зүйн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх П.Амаржаргал, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн ахлах референт Э.Энхтунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Г.Хэрлэн, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн референт А.Ганзориг, Мэдээллийн технологийн хэлтсийн шинжээч Ш.Чимэддагва нар байгууллагын нийт ажилтнуудын олонхын саналаар сонгогдон ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан