Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Үндэсний үйлдвэрлэлд халдах цаг дор

 БНХАУ-аас импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг гол боомт Эрээн тодорхойгүй хугацаанд хаагдсан нь монголчуудад анхааруулга өгөв. Монголд үйлдвэрлэдэг гэсэн ойлголт төрүүлдэг байсан олон бараа бүтээгдэхүүн дэлгүүрт харагдахаа больж. Гагцхүү бид өөрсдөө баялаг бүтээдэггүй, гадаад зах зээлээс хараат эмгэнэлтэй улс гэдгээ ингэж нэг ойлгов. Дэлхий хавтгай болж, нэг, нэгнээсээ хамааралгүй оршиж чадахаа больсон. Гэхдээ ямар ч улсын дотоод бодлого, стратегийн нэн чухал асуудалд үндэсний үйлдвэрлэл гэх үг өгүүлбэр үргэлж бие даасан, хараат бусаар хамгаалагдан оршиж байдаг. Үндэсний үйлдвэрлэл дэхь “Хар хайрцагны бодлого”-оо бүхий л улс хамгаалж оршин тогтнох дархлаа ч гэж үздэг. Үндэсний үйлдвэрлэл гэдэг үгийг улсынхаа бахархал хэмээн ойлгодог БНСУ өнөөдөр дэлхийн тэргүүлэгч эдийн засгийн нэг. 1950 иад онд эдийн засгийн зөв ухаалаг бодлогоороо үндэсний үйлдвэрлэл- ажлын байр-чанарыг бий болгосон Япон Улс Азийн бар улс гэдгээ тамгалж чадсан. Тэд “made in Japan” гэдэг гуравхан үгийг дэлхийн чанар болгосон. Энэ мэт бөмбөрцгийн хөгжингүй улсууд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, хөшүүргэ болгож хөгжих загварыг баримталдаг. Харин монголчууд 90 хувь эдийн засгийн хараат.

Хятад хилээ хаахад өлбөрч үхэх хэмжээний, орос цооногоо хаахад гудамжинд 1 ч машин үзэгдэхгүй болох ийм л эмзэг үндэстэн байсаар байна. Ингээд болоогүй ээ, цөөхөн хэдэн үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ халдаж, дарамталж, торгосоор... үндэсний үйлдвэрлэлээ боомилоод хятадын компанид стратегийн хүнс махаа өгсөн нь үнэхээр харамсалтай. Монгол Улсыг үндэсний үйлдвэрлэлээ сэргээ, өөртөө найд гэсэн сэрэмжлүүлгийг өгсөн цар тахалтай он жилүүд үргэлжилсээр. Үхэх үү сэхэх үү гэдэг тулаанд амьд үлдэх цор ганц багаж Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах цаг иржээ. Үндэсний үйлдвэрлэл бол үндэсний дархлаа мөн. Тэгэхээр, дахиад хэзээ ч магадгүй, цар тахал гарахад, эсвэл зүгээр хоёр хөрш жаахан “чангалья” гэж бодоход л хадны завсар хавчуулагдаж үхэхээ бид ухаарах цаг болжээ!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан