Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоол баталлаа Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нэгдүгээр сарын 24-нд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт 2 дахь хэлэлцүүлэг эхэллээ “Монгол ур чадвар-2025” зохион байгуулагдана Н. Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо
107 тусгай дугаарын үйл ажиллагаанд цогц системийг нэвтрүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах 107 тусгай дугаарын мэдээллийн бааз, дэд бүтэц, программ хангамжийг сайжруулах, сэтгэл зүйч, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэх уулзалт өнөөдөр /2021.12.22/ боллоо.

Энэ үеэр 107 дугаарын үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулах,  үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгож цогц систем нэвтрүүлэх, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийг сайжруулах асуудлаар оролцогчид санал солилцож, хэлэлцлээ.

Уулзалтад тус яамыг төлөөлж Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга бөгөөд Төслийн захирал Л.Хосбаяр, Мэдээллийн технологийн газрын дарга бөгөөд Төслийн удирдах хорооны гишүүн Д.Ган-Эрдэнэ, тус яамны Мэдээллийн технологийн газар, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн техник ашиглалтын хэлтэс, ЦЕГ-ын мэдээллийн технологи, холбооны төвийн мэдээлэл, технологийн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын  харьяа Түр хамгаалах байр, Азийн хөгжлийн банк, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх багийн төлөөллүүд оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан