Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах таван албан тушаалд олон улсын тендер зарлалаа Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоол баталлаа Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нэгдүгээр сарын 24-нд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт 2 дахь хэлэлцүүлэг эхэллээ “Монгол ур чадвар-2025” зохион байгуулагдана
Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар өнөөдөр /2021.12.22/ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд “Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем”-ээр дамжуулан “Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтан нэвтрэх эрхтэй болж байна.

Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын “Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан нэвтэрснээр шийдвэр гүйцэтгэгчдээс мэдээллийг шуурхай хүлээн авах, албадлагын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох үйл явц шуурхай, улам боловсронгуй болохоос гадна бичиг хэрэг, шуудан холбооны зардал хэмнэгдэх зэрэг олон давуу талтай.

Тус арга хэмжээнд дээрх байгууллагын удирдлагуудаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Х.Ариунболд, тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Дашдаваа, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Мөнгөнжин, Цэргийн албаны зохион байгуулалтын дарга, хурандаа Ц.Батбаатар, Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганбаяр нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан