Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобуснуудыг зохицуулалтаар үйлчилгээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн үндсэн 3 чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Богино эргэлт хийхээр төлөвлөсөн 3 чиглэлээс Ч:1“5 шар –офицеруудын ордон” чиглэлийн үндсэн үйлчилгээг алдагдуулахгүйгээр орой ачааллын цагаар богино эргэлтийн чиглэлүүдийг нэмэлтээр оруулахаар төлөвлөөд байна. Харин Ч:32, Ч:69 чиглэлүүд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхэлнэ.
Богино эргэлт хийх чиглэлүүд:
Ч:1 Үндсэн чиглэл "5 шар –Офицеруудын ордон"
Ч:1А “5 шар -Мөнгөн завьяа”
Ч:1Б “Сүхбаатарын талбай- Офицеруудан ордон”
Ч: 32А “Улиастай-Офицеруудын ордон”
Ч: 32Б “Офицеруудын ордон- ТЭЦ-3”
Ч: 69А "Зунжин худалдааны төв-Ард кино театр"
Ч:69Б "Ард кино театр –Вива сити хороолол"
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР