Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурилын дундаж үнэ нэг килограмм нь 2220 төгрөгийн ханштай байна Чөлөөт бөхийн УАШТ-д “Алдар” спорт хороо тэргүүлэв Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар хэлэлцлээ "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах таван албан тушаалд олон улсын тендер зарлалаа Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоол баталлаа Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нэгдүгээр сарын 24-нд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ
Төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг гардуулан өглөө

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх Ерөнхий сайд, Шадар сайд, ХНХ-ын сайд, Эрчим хүчний сайд болон Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүгнэлтийг тус тус гардуулан өглөө. Мөн энэ үеэр ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг тус дүгнэлт болон анхаарах асуудлын талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 5 төлбөрийн акт, 15 албан шаардлага, 31 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлжээ. Үүнээс аудитаар тогтоосон 3,739.8  сая төгрөгийн 5 төлбөрийн актын биелэлт 69.1 хувьтай байна. Аудитаар хүргүүлсэн 3,262.1 сая төгрөгийн 15 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 10, хэрэгжих шатандаа 4, огт хэрэгжээгүй 1 байна. Аудитаар өгсөн 31 зөвлөмжөөс 22 нь бүрэн хэрэгжиж, 9 зөвлөмж хэрэгжих шатандаа байгаа аж.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 30 төлбөрийн акт, 88 албан шаардлага, 132 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэллээ. Үүнээс аудитаар өгсөн 159 сая төгрөгийн 30 төлбөрийн актын биелэлт 88.6 хувьтай байгаа аж. Аудитаар хүргүүлсэн 2,841.6 сая төгрөгийн 88 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 72, хэрэгжих шатандаа 10, огт хэрэгжээгүй 6 албан шаард лага байна. Харин аудитаар өгсөн 132 зөвлөмжөөс 102 нь бүрэн хэрэгжиж, хэрэгжих шатандаа 14, огт хэрэгжээгүй 10 байгаа буюу биелэлт 81.9 хувьтай байна.

Санхүүгийн зохицуулах хороонд аудитаар хүргүүлсэн 5.9 сая төгрөгийн 5 албан шаардлага 92 хувийн биелэлттэй байгаа бол аудитаар өгсөн 5 зөвлөмжөөс 3 нь бүрэн хэрэгжиж, 2 нь хэрэгжих шатандаа байгаа аж. Харин Улсын дээд шүүхийн шийдвэртэй 923.4 сая төгрөгийн төлбөрийг санхүүгийн тайланд өглөгөөр тусгаж бүртгэх, барагдуулах эх үүсвэрийг шийдвэрлүүлэх зөвлөмжийн биелэлт 80 хувьтай байгааг тэрбээр онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 70 төлбөрийн акт, 124 албан шаардлага, 283 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэллээ. Аудитаар өгсөн 425.8 сая төгрөгийн 70 төлбөрийн актын биелэлт 54.3 хувьтай байна. Аудитаар 28,833.8 сая төгрөгийн 124 албан шаардлага хүргүүлснээс 68-ыг нь хэрэгжүүлж, 42 нь хэрэгжих шатандаа, 13 нь хэрэгжээгүй байгаа аж. Мөн аудитаар 283 зөвлөмж өгснөөс 145-ыг бүрэн хэрэгжүүлж, 114 нь хэрэгжих шатандаа байгаа гэв.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 11 төлбөрийн акт, 63 албан шаардлага, 131 зөвлөмжийн  хэрэгжилтийг үнэлэв.  Үүнээс аудитаар өгсөн 85.3 сая төгрөгийн 11 төлбөрийн актын биелэлт 84.1 хувьтай байна. Аудитаар хүргүүлсэн 40,289.8 сая төгрөгийн 63 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 29, хэрэгжих шатандаа 28, огт хэрэгжээгүй 4, хугацаа болоогүй 2 албан шаардлага байгаа аж. Харин аудитаар өгсөн 131 зөвлөмжөөс 57 нь бүрэн хэрэгжиж, хэрэгжих шатандаа 65, огт хэрэгжээгүй 9 байгааг ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг тодотголоо.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа газруудын акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг бодитой үнэлж, ҮАГ-т нотлох баримтыг албан бичгээр ирүүлж байхыг анхааруулсан юм. Мөн дотоод аудитын нэгж, албан тушаалтан хэрэгжих шатандаа байгаа албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг бүрэн хангуулахад анхаарч, хяналт тавьж ажиллах зөвлөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан