Монгол Улсад санхүүгийн байгууллага үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой, “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Үндэсний аудитын газрын зарим албан хаагчийг шагнаж урамшууллаа.
“Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Аудитын гуравдугаар газрын Аудитын менежер Б.Саруул, Аудитын дөрөвдүгээр газрын Аудитын менежер Л.Хонгорзул, Аудитын гуравдугаар газрын Ахлах аудитор Б.Болормаа, Аудитын дөрөвдүгээр газрын Ахлах аудитор Б.Лхагвацэнд, Аудитын гуравдугаар газрын аудитор С.Бат-Эрдэнэ нар шагнуулав.
Мөн “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Аудитын нэгдүгээр газрын Ахлах аудитор Б.Анхбаяр энгэрээ мялаасан бол Сангийн яамны “Жуух бичиг”-ээр Аудитын дөрөвдүгээр газрын аудитор Б.Буянхишиг, Захиргаа, удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Ахлах шинжээч Б.Цолмон нар тус тус шагнуулсан юм.