Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гал түймрийн дуудлага өмнөх оны мөн үеийнхээс 19,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар объектын гал түймрийн 1339 удаагийн дуудлага ирсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулвал гал түймрийн дуудлага 19,8 хувиар буурсан дүнтэй байна. Гал түймэрт өртөж 30 иргэн (23 том хүн, 7 хүүхэд) нас барж, 31 (27 том хүн, 4 хүүхэд) түлэгдэж гэмтсэн байна. Дээрх хугацаанд гал түймрээс 1090 иргэнийг аварч, 71,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа.

Гал түймрийн шалтгаан нөхцлийг ангилвал:

  • Ил задгай гал, үнс нурам, тамхи шүдэнзний цогноос – 587
  • Яндангийн цонолтоос – 243
  • Цахилгаан угсралт, ашиглалтын буруугаас – 356
  • машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас – 80
  • Бусад шалтгааны улмаас – 26 байна.

Галын шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гарч байна. Иймд иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан