Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад, Монгол, Герман улсын 3 талт хамтын ажиллагааны хүрээнд Монголын МБС-ын багш нарыг чадавхжуулах сургалт эхэллээ

uploaded pictureМэргэжлийн боловсрол, сургалтын салбар дахь гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монголын МБСБ-ын багш нарыг чадавхжуулах сургалтыг эхлүүлээд байна. Барилгын ПК, Техник, технологийн ПК, Монгол-Солонгосын ПК-ийн сонгогдсон нийт 65 багш нар 2021 оны 11 сарын 8-26-ны өдрүүдэд Авто машины автоматжуулалт, Ухаалаг Барилга, Мэдээллийн технологийн чиглэлээр чадавхжуулах онлайн сургалтад хамрагдаж байна.

Гурван талт хамтын ажиллагаанд:

- ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны (ЭЗХАХЯ) санхүүжилтээр Хятад улсад хэрэгжиж буй “Азийн бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих” төслийн хүрээнд Тогтвортой хөгжлийг дэмжих Сино-Герман Төв,

- ХБНГУ, Австрали, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийг хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл,

- НҮБ-ийн МБС-ын нэгдсэн байгууллага буюу ЮНЕВОК төвүүд болох Хятадын Жэжян мужийн Техникийн дээд сургууль, Шэньжэний Политехник Коллеж болон Монголын “МБС-Түншлэл” ТББ-ууд хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны зорилго:

1. Монголын МБСБ-ын авто мехатроник, барилга, мэдээллийн технологийн багш нарын чадавхийг нэмэгдүүлэх;

2. Дэлхийн ур чадварын тэмцээний бэлтгэлд Монголын багийг дэмжих;

3. МБСБ-д олон улсын туршлагыг нэвтрүүлэх хүрээнд Герман, Хятад, Монголын МБС-ын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг дэмжих;

4. Гурван талт хамтын ажиллагааг урт хугацааны төсөл болгон өргөжүүлэхэд гол зорилгооршиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан