Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татан гаргах ажиллагаанд 120 гаруй алба хаагч оролцож байна

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Зэвсэгт хүчний анги, салбаруудын алба хаагчид усны мандалд хөлөг онгоцыг усны гүнээс хөндлөн эрэг рүү татах ган татлага /тросс/-ыг холбох ажиллагаанд хөвөгч гүүрийг бэлтгэн тусгай зориулалтын нэгжид холбож татах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагын усчин аврагчид 12-16м-ийн гүнд живсэн хөлөг онгоцыг ган татлагаар холбох, бэхлэх, салгах, хөшүүрэг хийх, гүн хэмжих, хөлгийг дотор, гадна талаас нь битүүмжлэх, хязгаар хөвүүр тэмдэгтийг байрлуулах 100 удаагийн шумбалтын даалгаврыг гүйцэтгэлээ.

Алба хаагчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин тусгай зориулалтын техник хэрэгслийг горимын дагуу ашиглаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгсөн, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт [drmax.hospital@gmail.com ] Хүмүүс өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад өөрт байхгүй зүйлээ аваад эрүүл хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
Хамгийн их уншсан