Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Ховд, Баян-Өлгий аймагт Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл ахуй, Эрүүл Ахуйн Зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, ХНХЯ-ны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон ажлын хэсэг МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа, МАОЭНХ-ны дарга Х.Ганбаатар, ХНХЯ-ны ХАБЭАХХ-ийн дарга З.Бауыржан, МХЕГ-ын Хяналтын хэлстийн дарга Г.Эрдэнэтөгс, нарын бүрэлдэхүүн Ховд, Баян-Өлгий аймагт Хөдөлмөр Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй, Эрүүл Ахуйн Зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, орон нутгийн салбар зөвлөлийн гишүүдтэй санал солилцож, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Ховд, Баян-Өлгий аймаг дахь ХНХЯ-нын харья байгууллагуудын удирдлагуудад салбарын бодлого, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд удирдлагуудад чиглэл өгч, санал, хүсэлтийг сонслоо.