Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Сөүлийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит болголоо
Элсэлтийн шалгалтын тов гарчээ
Ингэний сүүний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн дараагийн шатны үнэлгээг эхлүүллээ
Л.Ариунтуяа: Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар хэлэлцлээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2025 оны нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Гурилын дундаж үнэ нэг килограмм нь 2220 төгрөгийн ханштай байна
Чөлөөт бөхийн УАШТ-д “Алдар” спорт хороо тэргүүлэв
Гудамж, зам, талбай, явган хүний зам хаасан байршлуудад газар чөлөөлөлт хийхийг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өглөө. Тухайлбал:
- Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг харьяа байгууллагуудад үүрэг болгон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хариуцууллаа.
- Дүүрэг бүр барилгын хашаа, хайсыг журамд нийцүүлэн, шаардлага тавин ажиллахыг санууллаа. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөлт хийхийг есөн дүүргийн Засаг дарга нарт даалгав.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт барьж буй барилгын түр хашааны стандартыг хангуулан, норм дүрэмд нийцүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, хяналт шалгалтын ажлуудаа эрчимжүүлэхийг НМХГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тэргүүтэй байгууллагуудад үүрэг болгосон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 Сэтгэгдэл