Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхийг даалгалаа

Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихийн тулд дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолж холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцины нэмэлт тунгаар вакцинжуулах тухай” тушаал гарч, хоёр тун вакцин хийлгэсний дараа коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилсөн 18-аас дээш насны иргэнд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, моноклон эсрэг биеийн эмчилгээ, сийвэн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр “Пфайзер-БиоНТех” үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВ/ВР үйлдвэрийн “СоrV” вакцинаас сонголт хийлгэн, дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг идэвхжүүлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.

Түүнчлэн коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг нэг тун вакцин хийлгээд хоёр дахь тунгаа хийлгээгүй 3 сараас дээш хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэнд (КОВИД- 19)-ын эсрэг Пфайзер-БиоНТех үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВ/ВР үйлдвэрийн “СоrV” вакцинаас сонголт хийлгэн, 2 тун вакцинаар вакцинжуулахаар болсон байна.

Мөн вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг бүртгэх, мэдээлэх, тандах журмын хэрэгжилтийг чанд мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгажээ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан