Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын нэгдсэн төсвийн орлого 27.8 их наяд төгрөгт хүрчээ Дэлхийн өв - Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас хяналтын камер байрлуулах ажил үргэлжилж байна Ази тивийн аварга П.Орхонг “Бөртэ Чоно-2024” шилдэг тамирчинд нэр дэвшүүлжээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, Баянхошуу, Дамбадаржаа, Налайх орчмоор агаарын бохирдол их байна Боловсролын яамнаас цахим сургалтын хуваарийг танилцуулав М.Золбоо: Авто замын нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах инженерийн байгууламж юм “Төр засаг Евразийн хэлэлцээрийг эргэн харж үйлдвэрлэгчдэд ээлтэй бодлого барих хэрэгтэй” Ч.Өнөрбаяр: НЗДТГ-ын зөвлөл шүүхийн шийдвэрийг гацааж байна Агаарын бохирдол ихтэй энэ үед амны хаалтаа зүүцгээе Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн төслийг хэлэлцлээ
Монголчууд Солонгос руу зорчихдоо визний хураамж төлөхгүй болох нь

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж хоёр асуудал хэлэлцсэний нэг нь Монгол, Солонгосын хооронд зорчих визний тухай байв.  Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол, Солонгос улсын Засгийн газар хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах асуудлыг Аюулгүй байдлын байнгын хороотой зөвшилцлөө. Хоёр улсын визний нөхцөлийг хөнгөвчлөх гэдэгт юу багтаж байгаа юм бэ?
-Хоёр тал визээ нэг, гурав, таван жилийн хугацаатайгаар олгоё гэж байгаа юм. Хоёрдугаарт, визний хураамжаас чөлөөлөх асуудал ч орж байгаа. Байнгын хороотой зөвшилцөж байгаа гол санаа нь визийн хураамжаас чөлөөлнө гэдэг нь тэмдэгтийн хураамжаар визийн хураамж авдаг. Тэмдэгтийн хураамжид өөрчлөлт орж байгаа учраас байнгын хороотой зөвшилцөх шаардлага гарсан. Зөвшилцөлд хүрлээ. Дараа нь энэ асуудлыг Засгийн газарт оруулж, УИХ-аар соёрхон батлуулна.
-Хоёр улс иргэдээс визний хураамж хэдэн төгрөг авдаг вэ?
-Манай улс Солонгосын иргэнээс л гэхэд 30 ам.долларын визийн хураамж авдаг юм. Солонгосын тал манай иргэдээс ч мөн адил 30 ам.долларын хураамж авч байгаа. Тиймээс үүнийг л байхгүй болгоно гэсэн үг. Хоёр тал визний хураамжаас чөлөөлөх хэлэлцээрээ өнгөрсөн  тавдугаар сард хийсэн.
-Жилд хэчнээн хүн виз авдаг юм бэ. Цаашид визний хураамж төлөхгүй гэсэн үг үү?
-Жилд 20 гаруй мянган иргэн виз авдаг. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлэхэд, 700-800 мянган ам.доллар болно. Нэг үгээр хэлбэл, манай монгол иргэд зөвхөн визний хураамжид ийм хэмжээний төлбөр төлж байгаа юм. Тэгэхээр Монголын иргэн Солонгос руу зорчихдоо визгүй хураамж төлөхгүй болно гэсэн үг.

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хэзээнээс эхлэнд наад ажил чинь хэрэгжих юм. Хамгийн гол асуудлаа бичихэд яадгийн бэ. Долоо хоногийн өмнө авч л байсан. Виз гаргахгүй мөртлөө шатаж байгаа хүн зөндөө ш дээ
viznii huraamjiig hezeenees avch ehlehgvi yum be sayhan l avaad bn leeshdee
bulgan shuba zah zeeliin vnees mash hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197
Хамгийн их уншсан