Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ямар байгаад шалгалт хийхийг даалгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний үеэр онцлон хэд хэдэн зүйлсийг удирдах ажилтнуудад сануулав. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бодит тооцоо, судалгаанд үндэслэсэн, амьдралд хэрэгжихүйц төлөвлөх шаардлагатайг Хотын дарга тодотгов. “Өмнөх ерөнхий төлөвлөгөөний биелэлт 30 хувьтай хэрэгжсэн бол шинэ ерөнхий төлөвлөгөөний биелэлт ирээдүйд  дор хаяж 80 хувьтай байх ёстой. Эдийн засгийн зөв тооцоолол, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн, зах зээлийн өнөөгийн  болон ирээдүйн нөхцөл зэрэг  бүхий л үзүүлэлтүүд, тооцооллыг нарийвчлан бодит амьдралд хэрэгжихээр төлөвлөгөөг боловсруулна гэдэгт итгэж байна” гэлээ.

Түүнчлэн Эрээн боомт хаагдсанаас болж,  өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа барилгын материалын үнэ өсөж, асуудал үүсгэж  байгаа. Энэхүү үнийн өсөлт, хөөрөгдөлт нийслэлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажил үйлчилгээнд саад учруулсан тохиолдол байгаа эсэхийг нягтлан хянах, “Ковид-19” халдварт тахлын эмчилгээнд хэрэглэж буй эм, тарианы  үнэ өсөхөөс сэргийлэх, ялангуяа алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ханш ямар байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт шалгалт хийхийг даалгалаа.

Мөн Хотын дарга ирэх долоо хоногт цаг үеийн дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

-Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах.

-Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж ажиллах.

-Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах зэргийг онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан