Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум Улаанбаатар хотноо болно

Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум энэ оны 11 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Энэ жилийн форумд ОХУ-аас 20 гаруй төлөөлөгч, үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирж оролцох юм. Форумын үндсэн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 3-ны өдөр 14:00 цагаас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв “Русский Дом”-д болох ба энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харилцан танилцуулга хийх, хамтын ажиллагааны талаар санал солилцох, яриа хэлэлцээ өрнүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Монгол Оросын хооронд тогтоосон стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд мэдээ мэдээллийн шууд солилцоо, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа чухал хүчин зүйл юм. Хөрш орнуудын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг ойртуулан хөгжүүлэх нь форумын зорилго юм.

Форум танхим болон цахим хэлбэрээр болох ба нийслэл болон орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнээ нээлттэй урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан