Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит IV дүгээр хуралдаан үргэлжилж байна. Хурлаар хороодын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар Иргэдийн санал хүсэлтийн талаар хэлэлцлээ. Уг асуудалд төлөөлөгчид өөрсдийн байр суурийг хүргэж 54.7 хувиар дэмжиж Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд саналыг уламжлахаар боллоо.
Уг асуудал хэлэлцэгдсэний дараагаар
1. Баянзүрх дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах
2. Баянзүрх дүүргийн 2021 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
3. Баянзүрх дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит IV дүгээр хуралдааны ирцийн хувьд 43/42 буюу 97.6 хувийн ирцтэйгээр цахим, танхим хослон явж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ