Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”

Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхаглажээ.

Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм. “Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.

Энэ жил дэлхий нийтээр “Дижитал эрин бол бидний эрин” сэдвийн дор “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан