Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

То вангийн гудамжны ургамалан хашлага, бут сөөгийг шилжүүлэн Энхтайваны өргөн чөлөөнд суулгажээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг То вангийн гудамжнаас мод шилжүүлэх ажлыг аравдугаар сарын 7-ны өдөр хийж гүйцэтгэжээ. Тодруулбал, АПУ ХХК-иас хойш 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв хүртэл зам дагуух 78 урт метр ургамлан хашлага, 4 шинэс,  14 бут сөөгийг шилжүүлж, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу суулгажээ.

Мод, бут, ургамалан хашлагыг шилжүүлэн суулгахад оролцож буй  “Эко ирээдүй мөнхийн хөгжил” ТББ-ын тэргүүн М.Эрдэнэтуул хэлэхдээ “Нэхмэлийн шар байруудыг буулгаж, шинээр барьсан барилгын гадна тохижилтын зурагт дээрх ногоон байгууламж бүхий газарт машины зогсоол, инженерийн шугам сүлжээ, орц гарц байгуулахаар тусгасан. Тиймээс ногоон байгууламжийг устгахгүйн тулд шилжүүүлж суулгаад байна. Мод, бут, ургамалан хашлагыг Энхтайваны өргөн чөлөө буюу Санктпетрбург төвөөс  Зүүн дөрвөн зам хүртэлх замын хоёр талаар суулгасан” гэлээ.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар мод бут, ногоон байгууламжийг зун ургаж буй үед нь шилжүүлж болдоггүй бөгөөд намар тайван байдалд орсон үед нь ийн шилжүүлэн суулгасан байна. 

   НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Ургаж байгаа ногоон байгууламжаа суйтгэхээ болио. Нэхмэлийн шар шиг дахин телевлелт дахин буу хийгээсэй. Тэгж овооолдуулж, тугжруулж, тэгээд бас ногоон байгууламж устгаад хэлэх уг алга даа. Даанч л гэхээс
Хамгийн их уншсан