Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас онцлох 32 ажлыг танилцуулж байна Ө.Гантөр: Төрийн банк дэлхий дахинд өндөрөөр үнэлэгдэж санхүүгийн найдвартай түнш болохоо бататгалаа Озеки Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн Монголын бөхчүүдийн 103 дахь түрүүг хүртлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтад оролцлоо Сургуулийн орчинд маск зүүж, гар халдваргүйтгэж хэвшүүлэхийг зөвлөж байна Итали улстай автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, наймдугаар сард ашиглалтад оруулна Нийслэлийн хэмжээнд 4030 тонн давс, 6260 тонн бодисын нөөцтэй байна Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1.7 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Цөмийн оношилгоо, эмчилгээний төв нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д 2021-2030 онд оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, иргэд эх орондоо бүрэн оношлогдон, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчний үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн төвийг төрөлжүүлэн байгуулах үйл ажиллагааг төрөөс дэмжих, хиймэл оюун ухаанд тулгуурлан өвчний эмгэг үеийг эрт илрүүлж, эмчлэх боломжийг бүрдүүлэх зэрэг томоохон арга хэмжээг төлөвлөсөн.

Энэ ажлын хүрээнд 2019 онд Улсын Хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад ороод байгаа билээ. Энэ төвийн “Цөмийн оношилгоо, эмчилгээний тасаг” 2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, иргэд үйлчлүүлэгчдийг хүлээн авахад бэлэн болсноо зарлалаа.  

Монгол Улсад анх удаа Позитрон Эмиссийн Томограф бүхий Компьютер Томограф (ПЭТ/КТ)-ийн хосолмол технологийг нэвтрүүлж байгаа нь энэ бөгөөд оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаанд шаардагдах цацраг идэвхт изотопыг дотооддоо үйлдвэрлэх циклотроныг мөн ашиглалтад оруулж байгаагаараа өмнө хэрэглэгдэж байсан хавдрын оношилгоо, эмчилгээний аргуудаас онцлог юм.  Уг технологийг эмнэл зүйн практикт нэвтрүүлснээр хавдар, мэдрэл, зүрх судасны өвчний оношилгоонд дэвшил гарч, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний хүртээмжийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх тооцоолол гаргажээ.

Тус төв орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан зориулалтын барилга байгууламж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд иргэдийн өндөр зардлаар гадаад улсад явж хийлгэдэг оношилгоо, эмчилгээг эх орондоо цогцоор нь хийлгэх боломжийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, компьютер томографийн төхөөрөмж нь 128 зүслэгтэй “revolution evo” гэх хамгийн сүүлийн үеийн өндөр нягтралтай зураг авах зориулалттай загвар ба тасалгааны агааржуулалтын систем, бохир усны систем зэрэг нь цацрагийн нэмэлт шарлага үүсгэхгүй байх зориулалтын шийдлээр баригдаж, цацраг мэдрэгч, агаарын даралт тохируулагч зэрэг хамгаалалтын систем суурилуулсан байна.

Хавдрын оношилгоонд шаардагдах цацраг идэвхт фторт диоксид глюкоз (18FDG) изотоп үйлдвэрлэх циклотрон нь эрүүл мэндийн салбарт цацраг идэвхт эм бэлдмэл үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглагддаг. Тухайлбал, БНХАУ-д 197, АНУ-д 150, Японд-д 76, ОХУ-д 56, БНСУ-д 39 гэх мэтчилэн дэлхийд 1281 циклотрон цацраг идэвхт эм бэлдмэл үйлдвэрлэх болон бусад зориулалтаар ашиглагдаж байна.

Эх сурвалж: Цөмийн энергийн комиссын Ажлын алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан