Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас онцлох 32 ажлыг танилцуулж байна
Ө.Гантөр: Төрийн банк дэлхий дахинд өндөрөөр үнэлэгдэж санхүүгийн найдвартай түнш болохоо бататгалаа
Озеки Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн Монголын бөхчүүдийн 103 дахь түрүүг хүртлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтад оролцлоо
Сургуулийн орчинд маск зүүж, гар халдваргүйтгэж хэвшүүлэхийг зөвлөж байна
Итали улстай автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, наймдугаар сард ашиглалтад оруулна
Нийслэлийн хэмжээнд 4030 тонн давс, 6260 тонн бодисын нөөцтэй байна
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1.7 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Нийтийн тээвэр, такси үйлчилгээнд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхийг үүрэг болгов
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нарт үүрэг өглөө. Үүнд:
- Коронавируст халдварын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг нэмэгдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах,
- Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,
- Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, техникийн аюулгүй байдалд хяналт тавих,
- Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах,
- Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл